Хавайн хамгийн том арал дээр оршдог таван галт уулын хамгийн идэвхтэй нь болох Килауеа уул өчигдрөөс дэлбэрч эхэлсэн байна. Килауеа уул нь сүүлийн 30 гаруй жилийн турш дэлбэрэхэд бэлэн дуншиж байсан юм. Галт уулнаас оргилон гарсан лаав 125 км.кв талбайг бүрхээд байгааг АНУ-ын Геологийн Судалгааны байгууллага мэдээлжээ.
Галт уулын дэлбэрэлтээс өмнө тус арал дээр сүүлийн хоёр өдрийн турш хэд хэдэн удаа газар хөдөлсөн юм. Их хэмжээний үнс нурам агаарт цацаж, лаав оргилж эхэлсэн нь хүн амьдардаг бүс нутгуудад хүрсэн байна. Энэхүү гамшигтай холбоотойгоор галт уулын ойролцоох Пуна суурингийн 10,000 иргэнийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарчээ.