Ширүүн салхи, цахилгааны улмаас Энэтхэгийн хойд хэсэгт хүчтэй шороон шуурга дэгдэж 110 хүн амиа алдаж, олон зуун хүн гэмтэж бэртжээ.
Ражаштан мужид гэхэд хүчтэй шороон шуурганы улмаас 35 хүн амиа алдаж, 200 хүн гэмтсэн бөгөөд 8000 гаруй цахилгаан шугам болон олон зуун мод үндсээрээ булгарсан байна.
Ингээд олон өрх цахилгаан, усан хангамжгүй болжээ. Харин зэргэлдээх Уттар Прадеш мужид нас барсан хүний тоо 73 хүрсэн байна.
Хүмүүс ийм олноор амиа алдсан шалтгаан нь салхинд нурж, сүйдсэн барилгын нурангинд дарагдсантай холбоотой аж. Олон байшин салхинаас болж нурж, зарим дээр нь мод унажээ.
Мужийн захиргаанаас 48 цагийн онц байдал зарласан байна.