Хөлбөмбөгийн дэлхийн аваргын түүхэнд: ОХУ-ын шилдэг хаалгач Лев Яашины араас орох Оросын хоёр дахь шилдэг хаалгач нь Ринат Дасаев болжээ. Тэрбээр 1982, Мексик 1986, Итали 1990 оны ДАШТ-нд орж байжээ.
Өдгөө 61 настай Ринат Дасаев нь 1991 онд буюу 34 насандаа зодог тайлсан ба үндэсний шигшээ багтаа 91 тоглолтод оролцож байж. Тэрээр 2003-2005 онд оросын шигшээ багийн туслах дасгалжуулагч, 2007-2012 ОХУ-ын Торпедо багийн хаалгагчийн дасгалчуулагч, түүнээс хойш ОХУ-ын Спарта багийн нөөцийн болон дасгалжуулагч байв. Харин өнгөрсөн жилээс эхлэн тэрээр Спарта-2 багийн дасгалжуулагчаар ажиллах болжээ.
Харин хувийн амьдралын хувьд нилээн хожуу 45 насандаа гэр бүл зохиосон байна.