Хойд Солонгос цагаа урагшлуулж, БНСУ-тай тэнцүүлэхээр болжээ

Хойд Солонгос цагаа урагшлуулж, БНСУ-тай тэнцүүлэхээр болжээ


7 жил

Хойд Солонгос цагаа 30 минутаар урагшлуулж, БНСУ-тай ижил цагтай болохоор болжээ. Ким Жон Ун өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ энэ саналыг тавьсан тухай КСНА агентлаг мэдээлсэн байна.

2015 оноос хойш хоёр өөр цагтай болсон нэг үндэстний хувьд энх тайвныг цогцлоох чухал алхмын нэг нь энэ юм. Хойд Солонгос гурван жилийн өмнө “Пхеньяны цаг” хэмээх ойлголтыг бий болгож байжээ.

 

Харин Баасан гарагт БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Же Интэй уулзах үеэрээ Ким Жон Ун “Хананд өлгөөтэй байгаа цаг Пхеньян, Сөүл гэж хоёр хуваагдсан байхыг харах хэцүү байлаа” гэсэн аж.

Түүнчлэн “Хоёр орны тусдаа, салангид болсон зүйлсийг нэгтгэх ажлын нэг нь энэ юм” гэжээ. Тиймээс ирэх Бямба гарагт БНАСАУ цагаа урагшлуулж хоёр улсын цагийн бүс Грийнвичээс есөн цагаар илүү болох юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү