Хойд Солонгос цагийн бүсээ Өмнөд Солонгосынхтой адил болгохоор шийдээд байгаа талаараа өнөөдөр зарлалаа. Өмнө нь хоёр Солонгос 30 минутын цагийн зөрүүтэй байсан билээ.
Солонгос үндэстнээ нэгтгэх зорилгын эхний алхам болгож 5 дугаар сарын 5-ны өдөр цагийн бүсээ ижил болгохоор тогтлоо. Өнгөрсөн долоо хоногт болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Сөүл, Пёньяны ялгаатай цагийг Ким Жон Ун зааж, энэ шийдвэрийнхээ тухай Мүүн Жэ Инд дуулгаж байсан гэнэ.