Бохийг дахин боловсруулж, орчин үеийн загварлаг гутал үйлдвэрлэсэн байна. Хаягдал бохийг гутлын үйлдвэрлэлд ашиглах боломж бүхий гарцыг Амстердамын зохион бүтээгчид олж харсан байна. Ингэснээр бохины хог хаягдал буурна гэж харж байгаа юм. Хүрээлэн буй орчноо хогоос салгах төсөл хөтөлбөрийн хүрээнд гурван компани хамтран энэ ажлыг эхлүүлсэн байна.
Мэргэжилтнүүдийн гаргасан судалгаагаар бол Нидерландын Амстердам хотод жил бүр ойролцоогоор 1,5 сая тонн жинтэй хаягдал бохийг цуглуулах боломжтой гэсэн байна. Үүнийг дахин боловсруулан загварлаг, чанартай гутлын үйлдвэрлэлд ашиглах нь эдийн засагт хэмнэлттэй нөгөөтээгүүр хотын өнгө үзэмж нэмэгдэх, хог хаягдал тодорхой хэмжээгээр буурахад нөлөөлнө гэж үзэж байгаа юм. Нэг кг хаягдал бохь гэхэд л 4 хос гутал үйлдвэрлэхэд хүрэлцдэг хэмээн үйлдвэрлэгчид нь мэдээлсэн байна.