Монголчууд хэвлэлийн эрх чөлөөний индексээр ХОЁР БАЙР УХАРЧЭЭ

Монголчууд хэвлэлийн эрх чөлөөний индексээр ХОЁР БАЙР УХАРЧЭЭ


7 жил
   Францын нийслэл Парис хотод төвтэй “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын ТББ-аас гаргасан “Хэвлэлийн эрх чөлөө-2018” индекст Монгол Улс 180 орноос 71 дүгээр байрт жагссан байна. Энэ нь өнгөрсөн оныхоос хоёр байраар ухарсан байна.

"Бусдын нэр төрд халдсан хуулийн этгээдүүдэд оногдуулах шийтгэлийг нэмэгдүүлэх тухай тусгасан Зөрчлийн тухай хуулийг Монголын телевизүүд ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө буюу 2017 оны дөрөвдүгээр сарын 26-нд эсэргүүцэн хөтөлбөрөө цуцалсан. Монголд бусдын нэр төрд халдсан гэх хэргүүдийн талаас илүү хувь нь сэтгүүлчид болоод хэвлэл мэдээллийн байгуулагуудын эсрэг байгаа юм. Үүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдөдөө цензур тавихад хүргэж байгаа нь Монголыг хэвлэлийн эрх чөлөөгөөр хоёр байраар ухраахад хүргэлээ" гэж тус ТББ мэдэгджээ.

“Хэвлэлийн эрх чөлөө-2018” индекст Норвеги, Швед, Голланд  бичигдсэн бол Умард Солонгос дахин сүүл мушгижээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү