The Voice of Mongolia шоуны 3-р үе буюу "Knock Out" энэ амралтын өдрүүдэд эхэлнэ. Өнгөрсөн хугацаанд “Blind audition” буюу сонсох шат, “Battle” буюу халз тулааны шатыг бид бүхэн хүлээн авч үзсэн. Үүнээс 4 шүүгч маань өөрсдийн багтаа сонгосон 8 оролцогчийг авч үлдэж, нийт 32 оролцогч дараагийн шатанд тунаж үлдсэн.
“Knock out” үеийн дүрэм маш энгийн. Нэг багийн 8 оролцогч тайзан дээр нэг нэгээрээ дуулна. Түүнээс 2 оролцогчийг шүүгч дасгалжуулагч өөрөө, дахин 2 оролцогчийг үзэгчдийн саналаар сонгон дараагийн шатанд үлдээх болно.
Дөрөвдүгээр сарын 28-нд Ука шүүгчийн багийн оролцогчдын сэтгэл догдлуулж, гал асаасан тоглолт болно. Таны санал дэмжиж буй оролцогчийг тань авч үлдэхэд нэмэр болохыг битгий мартаарай.