Оросууд АНУ-ын визыг энэ он дуустал авах боломжгүй болжээ

Оросууд АНУ-ын визыг энэ он дуустал авах боломжгүй болжээ


7 жил

  Өнгөрсөн амралтын өдөр буюу Бямба гарагт ОХУ-ын гадаад хэргийн яам тус улсын Большой театрын гоцлол бүжигчин, балетын од Ольга Смирновад АНУ-ын элчин виз олгохоос татгалзсан явдалд харамсаж байгаагаа илэрхийллээ.

“Хүйтэн дайны үед ч байдал ийм дээрээ тулж байсангүй. Эсрэгээрээ урлаг, соёлынхон маань биднийг хоорондоо ойлголцоход үргэлж тусалдаг байлаа. Гэтэл өнөөдөр АНУ-ын нөлөө бүхий хүчнүүд Оросын эсрэг ямар ч аргаар хамаагүй, бүх талын дарамт шахалт үзүүлэх сонирхолтой байна” гэж тус яамны мэдэгдэлд өгүүлжээ.

Мөн “Тэд визний хана хэрмээр Орос, Америк хүмүүсийг тусгаарлаж, манай иргэдийг АНУ-д зорчих ямар ч боломжгүй болгож байна” гэсэн байна. Скрипалийн хэрэгтэй холбоотой маргааны улмаас ОХУ, АНУ улсууд харилцан бие биеийн дипломат ажилтнуудаа хөөж, тоог нь багасгаад байгаа.

Ингэснээр виз олгох ажилд хүн хүч хүрэлцэхгүй болж, удааширч байна гэж Америкийн тал тайлбарлаж байгаа юм. Саяхан Независимая Газета сонины мэдээлснээр Москва дахь АНУ-ын элчингээс виз авахад одоогоор 250 хоног хүлээх шаардлагатай буюу энэ оныг дуустал виз авах боломжгүй болоод байгаа гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү