XIX зууны сүүлчийн хүн Японы иргэн хатагтай Наби Тажима өнгөрсөн бямба гарагт Кикайжима арлын эмнэлэгт нас баржээ. Тэрээр1900 оны наймдугаар сарын 4-нд мэндэлсэн бөгөөд 117 жил, 280 өдөр амьдарсан байна. Түүнийг чухам яагаад XIX зуунд төрсөн хамгийн сүүлчийн хүн болов гэж үү. Тиймээ 1900 оныг ХХ зууны эхний жил гэж үздэггүй, харин XIX зууны сүүлчийн он гэж тооцдог юм.
Тажима гуай хүн төрөлхтний нэгэн зууны түүхийн гэрч болж, автомашин, нисэх онгоц, телевиз, сансрын нислэг, компьютер, интернэт, гар утас бий болохыг, бас дэлхийн хоёр ч дайныг үзсэн хүн болж байгаа юм. Тажима гуай есөн хүүхэд төрүүлснээс үр удмын тоо нь 160 давсан байна. Тэрээр урт наслалтынхаа нууцыг “амттай хоол хүнс идэж, сайн унтах” хэмээн хэвлэлд ярьж байжээ.
Гэхдээ тэр өндөр наслалтаар дээд амжилт тогтоосон хүн биш. Түүнээс өмнө амьдарч байсан Франц эмэгтэй Жанне Луйз Калмент 122 насалсан нь Гиннесийн номонд бичигдсэн байдаг. Харин эрчүүдээс хамгийн урт насалсан нь 113 хүрсэн юм.
Одоо амьд байгаа дэлхийн хамгийн өндөр настай хүн нь Япон эмэгтэй Чиё Мияко бөгөөд ирэх тавдугаар сард 117 хүрэх ажээ.