2013 оны нэгдүгээр сард ихэр охидтой болсон нэгэн эмэгтэй Нью-Жерси мужийн шүүхэд хандаж өөр өөр ДНК-тай төрсөн нь батлагдсан охидоо хэн нь хэнийх нь хүүхэд болохыг тогтоолгохыг хүсжээ.
Ээдрээт хурлын төгсгөлд нэг охиных нь эцэг болох нь тогтоогдсон эр сар бүр хүүхдийн тэтгэмж төлж байхаар болсон байна. Шинжлэх ухааны үүднээс үзвэл эх болох эмэгтэй хоёр өөр эртэй ойр ойрхон бэлгийн харьцаанд орсноор өөр өөр эцэг бүхий ихрүүд төрөх боломжтой гэнэ.Үүнийг шинжлэх ухаанд "Heteropaternal Superfecundation" хэмээн нэрийддэг бөгөөд ихэвчлэн нохой муурнуудад ийм төрлийн төрөлт ажиглагддаг гэнэ.