Өнөөдөр поп дива хатагтайн төрсөн өдөр


6 жил

  Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 20-ны энэ өдөр МУГЖ поп дива хатагтай Б.Сарантуяагийн төрсөн өдөр тохиож байна. Тэрээр өөрийн төрсөн өдрөөрөө тоглолтоо хийж үзэгч олонтойгоо тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд өнөөдөр ч мөн адил тоглолтоо хийх юм. 

Энэ жил "Инээмтгий хүн" театрчилсан тоглолтыг 23 жилийн дараа сэргээж тавиж байгаагаас гадна МУГЖ Б.Сарантуяагийн  "Зууны дуу хоолой. Би Сараа" номын баяр давхар тохиож байгаа билээ. 

Тэрээр оны өмнө найз Эмүжинээр бичүүлсэн "Зууны дуу хоолой. Би Сараа" номоо хэвлүүлсэн бөгөөд Улаанбаатар хотод хараахан номын нээлтээ хийгээгүй байгаа. Иймээс өнөөдөр буюу 4-р сарын 20-ны 19:00 цагаас Corporate Convention Centre-т уг тоглолт, номын баяраа хийх юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү