Малайзийн Куала Лумпур хотноо Азийн батлан хамгаалахын үзэсгэлэн өчигдөр нээгджээ. Дөрөв хоног үргэлжлэх уг үзэсгэлэнд нийт 45 орны 350 гаруй төлөөлөгч, 29 байгууллага, 43 мянган зочин оролцож байгаа ажээ.
Энэ жилийн үзэсгэлэнгийн хамгийн том оролцогч нь Турк улс бөгөөд тус улс 1418 метр квадрат талбайд өөрсдийн батлан хамгаалахын хүчин чадлыг харуулсан техник хэрэгслүүдээ дэлгэн үзүүлж байгаа юм байна. Турк улс Малайзтай программ хангамж дээр суурилсан радио төсөл, нисгэгч, түүнчлэн янз бүрийн зэвсэг зэрэг олон салбарт хамтран ажиллахаар төлөвлөж байгаа гэнэ.
Уг үзэсгэлэнгийн дараагийн том оролцогч нь БНХАУ бөгөөд тус улсын 5 компани оролцож VT4 байлдааны танк, LY-80N зэвсэглэлийн систем, LMS тэнгисийн усан онгоц, SLC-7 олон чадавхи бүхий радар зэрэг эх газар, агаарын болон тэнгисийн цэргийн тоноглолыг дэлгэн үзүүлж байгаа юм байна.