Самсунг компани өнгөрсөн баасан гарагт Өмнөд Солонгосын зах зээлд 3G, 4G, WiFi сүлжээгүй, хямд үнэтэй гар утас гаргажээ. Интернэт ертөнцтэй холбогдох ямар ч аргагүй Galaxy J2 Pro гар утсыг зөвхөн хичээлдээ анхаарал төвлөрүүлэх хүсэлтэй оюутнуудад зориулсан ба интернэтээс залхсан бусад хүмүүс ч сонирхоно гэж тооцоолсон байна.
Энэ бүтээгдэхүүнд дуудлага хийх, мессэж бичих, камераар зураг авах зэрэг үндсэн функцуудтай.
Мөн оюутнуудад хэрэгцээтэй толь бичигийн апликэшн, арын камер нь 8 Мегапиксел, нүүрний камер нь 5 Мегапиксел чадалтай, 1GB RAM, 2,600 mAh сольж болдог баттерейг мөн суулгасан байна. Өнгөний хувьд хар ба алтлаг өнгөний сонголттой худалдаанд гарч байгаа бөгөөд Galaxy J2 Pro гар утасны үнэ 199,100 вон ($185) гэнэ.