Францын Ерөнхийлөгч ирэх сард ОХУ-д айлчилна

Францын Ерөнхийлөгч ирэх сард ОХУ-д айлчилна


7 жил

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ирэх сард ОХУ-д айлчлахаа мэдэгдсэн байна.

Тэрээр Францын мэдээллийн BFM сувгийн шууд нэвтрүүлгээр ирэх сард Оросын Санкт-Петербург хотод айлчлах тухайгаа дурджээ. Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд уулзах юм. Өнгөрсөн оны тавдугаар сард Францын Ерөнхийлөгчийн албан тушаалд суусан дайруйдаа Э.Макрон Оросын Ерөнхийлөгч В.Путиныг Францад урьсан.

Францын Версалийн ордонд болсон уулзалтын үеэр В.Путин Францын Ерөнхийлөгч Э.Макроныг Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохыг урьжээ. Францын төрийн тэргүүн ирэх сарын 24-нөөс 25-ны хооронд Санкт-Петербург хотноо айлчлах аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү