АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Засгийн газрынхаа хуралдааны үеэр Хойд Солонгосын удирдагчтай уулзах уулзалтын талаар товч мэдээлэл өгчээ. Ротерс агентлаг мэдээлснээр, “Бид тавдугаар сарын сүүл, эсвэл зургадугаар сарын эхээр уулзана. Талууд энэ уулзалтад өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг төгсгөл болгох тохиролцоонд хүрнэ гэж бид найдаж байна. Олон жил үргэлжилсэн манай хоорондын харилцаанаас огт өөр харилцаа тогтоно гэдэгт би найдаж байна” хэмээн Трамп мэдэгдсэн байна.
