АНУ-д гурван монгол залуу зэвсэг хэрэглэн дээрэм хийжээ

АНУ-д гурван монгол залуу зэвсэг хэрэглэн дээрэм хийжээ


7 жил

   АНУ-ын Калифорни мужид гурван Монгол иргэн зэвсэг хэрэглэн дээрэм хийсэн хэрэг мягмар гарагт гарчээ. Тодруулбал орон нутгийн цагаар мягмар гарагийн үдээс хойш 12:32 цагийн үед эрэгтэй эмэгтэй оюутнууд зэвсэг барьсан хоёр эрэгтэйд дээрэмдүүллээ гэсэн дуудлага цагдаад иржээ. Цагдаа нар шуурхай ажиллаж, хохирогчдын хэлсэн аман зургаар хэргийн газраас холгүйхэн гэмт этгээдүүдийг баривчилсан байна.

Цагдаа нарыг баривчлах үед сэжигтнүүд гурвуул байсан бөгөөд тэдний нэгнээс хохирогчдын эд зүйлс болон сэтгүүлээр ороосон хагас автомат гар буу олджээ.

Сэжигтнүүдийг 20 настай Э.Тэнгис, 21 настай П.Нармандах, 21 настай П.Мөнхтөр нар байсан хэмээн цагдаагийнхан мэдэгдсэн байна. Дээрх этгээдүүдэд эд зүйлсээ дээрэмдүүлсэн иргэд байгаа эсэхийг шалгаж байгаа аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү