"Cinderella","Baby driver" зэрэг кинонд дүр бүтээсэн Англи жүжигчин Лили Жеймс энэ өдөр 29 нас хүрч байна. Тэрээр 2010 оноос жүжиглэж эхэлсэн байна. Түүний эмээ нь америк жүжигчин бүсгүй байсан бөгөөд Лили нь 2010 онд Лондонгийн урлагийн сургуулийг төгссөн байна.
