Японы мэргэжлийн сүмогийн жүнгё ёслолын нээлтийн үеэр үг хэлж байсан Майзүрү хотын захирагч дохё (дэвжээ) дээр ухаан алджээ. Өдгөө 67 настай түүнд үзэгчдийн дундаас нэгэн эмч мэргэжилтэй бүсгүй сандран гүйсээр дохёд гарч хиймэл амьсгал хийсэн бөгөөд өөр гурван ч эмэгтэй анхны тусламж үзүүлэхээр сүмогийн дэвжээнд гарсан байна.
Удалгүй микрафоноор дээрх бүсгүйчүүдийг дохёгоос буухыг шаардсан аж. Тэрхүү ухаан алдсан захирагч эмнэлэгт хүргэгдэн ухаан орсон бөгөөд биеийн байдал нь дээрджээ. Сүмогийн дэвжээн дээр эмэгтэй хүн гарч болохгүй гэсэн хатуу ёс жаягийг зөрчсөн талаар япон даяар шуугиж байна.