Youtube компанийн оффист зэвсэгт этгээд халдаж, 3 ажилтныг шархдуулсны дараа өөрийнхөө амийг егүүтгэсэн хэрэг гарсан билээ. Тэгвэл уг этгээд хэн болохыг Сан Бруно хотын цагдаагийн алба хаагчид тогтоожээ. Сэжигтэн этгээд нь 39 настай, Насим Нажафи Агдам хэмээх Иран гаралтай америкийн иргэн байжээ.
Хууль сахиулагчид энэ хэргийг терроризмтой холбоогүй, сэжигтний Youtube-д ажилладаг найз залуугаас болсон байх гэж таамаглаж байгаа юм. Харин түүнийг яагаад ийм хэрэг хийх болсныг зарим хэвлэлд гэр бүлийн маргаан, эсвэл түүний сошиал сүлжээндээ “Youtube бидэнд тэгш эрх олгохгүй байна” гэж нийтлэсэнтэй холбож тайлбарлажээ.
Веган буюу цагаан хоолтнуудад зориулсан блог хөтлөж, блогийнхоо бичлэгүүдийг Youtube-т байршуулдаг байсан Насим Агдам-ын зарим бичлэгүүд компаний бодлогоос болж хүмүүст хүрэхгүй байна гэж Youtube-д гомдол гаргаж байжээ.