Энэтхэгчүүдийн 41.5 сая ам.доллароор босгосон хиймэл дагуулын холбоо тасарчээ

Энэтхэгчүүдийн 41.5 сая ам.доллароор босгосон хиймэл дагуулын холбоо тасарчээ


7 жил

   Өнгөрсөн бямба гарагт Энэтхэгийн сансрын судалгааны агентлаг “GSAT-6A” хиймэл дагуулыг хөөргөсөн юм. Гэвч 41.5 сая ам.доллароор зохион бүтээсэн “GSAT-6A” хиймэл дагуул сураггүй алга болжээ.Энэтхэгийн Засгийн газар хиймэл дагуул дэлбэрсэн ямар нэгэн ул мөр илрээгүй, холбоо тогтоохоор ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна. 

Тус улсын Батлан хамгаалах яамнаас уг хиймэл дагуулыг харилцаа холбооны чанарыг сайжруулах зорилгоор хөөргөсөн аж. Энэтхэг улс ойрын 20 жилийн хугацаанд Ангараг гарагт хүн илгээж, Сар луу судалгааны хөлөг хөөргөх зорилт тавин ажиллаж байгаа билээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү