“Дисней”-н жүжигчин асан Д.Трампын багт ажиллахаар болжээ

“Дисней”-н жүжигчин асан Д.Трампын багт ажиллахаар болжээ


7 жил

“Дисней” теле сувгийн жүжигчин асан  Саншайн Ерөнхийлөгч Доналд Трампын хэвлэлийн албанд ажиллахаар болжээ. Тэрээр 2010-2013 онд үргэлжилж, өсвөр насныхны дунд хит болсон “Shake It Up” цувралд тоглон олон нийтэд алдаршсан нэгэн аж. Кэролайн Доналд Трампын багт Хэвлэлийн албаны нарийн бичгийн даргын туслахаар ажиллах юм байна.

Кэролайн Саншайн энэ жил 22 настай, Калифорнийн Клермон МакКенний коллежийг дүүргэжээ.

Тэрээр Д.Трампын багт багтсан телевизийн салбарынхны жагсаалтыг ийнхүү үргэлжлүүлж байна. Өмнө нь Д.Трампын талаар “Сурагч” хэмээх реалити шоу хийж байсан Омарос Маниго Ньюман Олон нийттэй харилцах газарт нь өнгөрсөн жилийн сүүлж хүртэл ажилласан бол телевизийн нэрт хөтлөгч Лоуренс Кудлоу энэ сараас Д.Трампын эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа юм.   

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү