Энэ даваа гарагт ОХУ-ын Кемерова хотын худалдааны төвд гал гарч улмаар 64 хүн харамсалтайгаар амиа алджээ. Кемерово хотноо амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэн, гурван өдрийн гашуудал зарлаад байна. Тэгвэл өчигдөр цагдаагийнхан “Өвлийн интоор” худалдааны төвийн эздийг баривчилсан байна. Гал гарах үед тус төвийн иргэдэд сэрэмжлүүлэг өгөх дуут дохио дуугараагүйгээс гадна аврах гарцууд бүгд хаалттай байжээ. Хохирогчдын дийлэнх нь хүүхдүүд байсан бөгөөд ямар шалтгааны улмаас худалдааны төвд гал гарсан нь нууц байгаа гэв.
Ерөнхийлөгч В.Путин өчигдөр уг төв дээр ирсэн бөгөөд “Хариуцлаггүйн алдааны улмаас гал гарч, улмаар олон хүн амиа алдсан” хэмээн мэдэгдсэн юм.