The Voice of Mongolia шоуны хоёрдугаар шатны шалгаруулалт өчигдөр эхэлсэн. Энэ өдөр тэмцээний сайн оролцогчидтой халуухан, сэтгэл догдлуулам мөчүүдтэй байсан. Шүүгчид ч хүмүүсээ маш сайн сонгож, ямар нэг чадварын зөрүү гаргах нь бага байлаа. Үүний нэг нь шүүгч Болдын дуучин бүсгүйчүүд. Поп дива Б.Сарантуяагийн гарын шавь, улсын филорманы дуучин Л.Насанбуян, дуулалтын хувьд поп дива Т.Ариунаа адилхан хоолойтой Anemone хамтлагийн дуучин Жанна нар "Анхны хайр" дууг дуэт хийсэн.
Тэднийг харахад шинэхэн дива нар өрсөлдөв үү гэмээр байв. Харин шүүгчийн сонголт хэцүү байсан ч туршлага илүү дуучин Л.Насанбуянг сонгов.