Мэргэжлийн сүмогийн хаврын башё өчигдөр өндөрлөлөө. Их аварга Какүрюү М.Ананд 15 дахь өдөр озэки Такаяашид өвдөг шороодож 13 даваа, хоёр унаатайгаар башёг өндөрлүүлсэн. Тэрээр башёгийн 14 дэх өдөр Гоэйдог давснаар эзэн хааны цомыг дөрөв дэх удаагаа гардах болзлыг хангасан юм.
Дээд зиндаанд барилдсан монгол бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошёома Г.Мөнхсайхан нар 9 даваа, 6 унаатай башёг өндөрлүүлж дараагийн башёд зиндаа өгсөх нь тодорхой болсон бол Араваши Э.Дөлгөөн 2 даваа 13 унаатай башёг дуусгалаа.