Монголын хөгжмийн зохиолчдын сор бүтээл өнөөдөр эгшиглэнэ

Монголын хөгжмийн зохиолчдын сор бүтээл өнөөдөр эгшиглэнэ


7 жил

“Монголын сайхан орон” баримтат киног 1961 онд Монгол Улсын кино үйлдвэр ХБНГУ-тай хамтарч ажилласан ба уг киноны хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Э.Чойдог ажиллажээ.

Уг бүтээлийг Герман Улсын найрал хөгжим тоглосноор ашиглаж ирсэн билээ. Хөгжмийн зохиолын гар бичмэл эх хувилбарыг өнгөрсөн жил Германаас эх орондоо авч ирж хөрвүүлсэн ба өнөөдөр Улсын Филармонийн симфони найрал хөгжим тайзнаа тоглох гэж байна.

Мөн тоглолтод Ш.Өлзийбаярын “Морин хуурийн V концерт”, З.Хангалын “Эрдэнэсийн уулс” балетын чуулбар бүтээл, Д.Жигжидсүрэнгийн “Хөдөө талын үзэсгэлэн” зэрэг Монголын хөгжмийн зохиолчдын сор бүтээл эгшиглэнэ.

Түүнчлэн Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжимчид, гоцлол хуурч ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт Р.Амарбаяр болон флэйт хөгжимчин Х.Тунгалагтамир, удирдаач Д.Нямдаш, гавьяат жүжигчин Б.Батбаатар нар оролцоно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү