Морин хуурын олон улсын наадам ирэх долдугаар сард болно

Морин хуурын олон улсын наадам ирэх долдугаар сард болно


7 жил

Дэлхийн Морин хуурийн холбооноос Морин хуурын олон улсын VI наадмыг ирэх долдугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулахаар болжээ.

Оролцогчид эхний шатанд "Дөрвөн цагийн эргэлт", "Уулган шарын явдал" уртын дууг төрийн шагналт, ардын жүжигчин Г.Жамъян, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Довчин нарын тоглосноор хуурдаж үзүүлэх аж. Харин хоёрдугаар шатанд шалгарсан морин хуурчид ардын жүжигчин Ц.Батчулууны хуурдсан монгол ардын бэсрэг уртын дуу "Мандал Жуужаа", соёлын тэргүүний ажилтан М.Ганболдын тоглосон Баруун Монгол татлага "Балчин хээр"-ийг хуурдах юм байна. Уралдаанд оролцох сонирхолтой хуурчдыг ирэх тавдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 25-ны хооронд бүртгэхээр болжээ.

Улаанбаатар хотоос оролцогчдыг "Эгшиглэн" хөгжмийн зэмсгийн дэлгүүрт бүртгэх бол орон нутгаас оролцогчид j.uuganhuur@gmail.com хаягаар бүртгүүлэх ажээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү