Албан тасалгаанд ашиглаж болох утасгүй интернетийн “LI-FI” технологийг нэвтрүүлнэ

Албан тасалгаанд ашиглаж болох утасгүй интернетийн “LI-FI” технологийг нэвтрүүлнэ


7 жил

Технологийн томоохон хөгжүүлэгч компаниудын нэг Голландын “Филипс” компани хурдтай шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа интернетийн хөгжлийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж байна. Энэ бол албан тасалгааны өрөөнүүдийг утасгүй интернетээр хангах “Лай-фай” систем бүхий технологи юм. Тодруулбал, интернетийн цацалтыг өрөө тасалгааны таазан дахь гэрлийн чийдэнгээс шууд дамжуулах шинэ төрлийн технологи юм байна.

 Li-Fi (Lighting Fidelity) технологийг Францын санхүүгийн дэмжлэг үзүүлэгч “Айкэд” нэртэй компанийн албан хаагчдын өрөө тасалгаанд туршаад эхэлсэн байна. Туршилтын явцад өрөө тасалгааны таазан дахь интернетийн сүлжээ цацагч гэрлийн тусгай чийдэнг ажиллуулж байна.

Энэ чийдэнгээс гэрэлтэх гэрлийн туяагаар дамжин өрөө тасалгаан дахь компьютер, ухаалаг гар утас болон планшетууд богино зайд, хязгаарлагдмал орчинд интернетийн сүлжээг авч чаджээ. Тухайлбал, гэрлийн туяагаар нэг секундэд 30 мегабит хүртэлх хурдтай цахим мэдээлэл дамжуулагдсан байна.

Энэ гэрлийн тусламжтайгаар цацаж байгаа сүлжээг гар утас болон компьютер тусгай зориулалтын ю-эс-би холболтоор дамжуулан авах юм. Ингэснээр уламжлалт вай-файдамжуулагч технологиос илүү аюулгүй мөн найдвартай болж байгаа хэмээн онцолжээ. Яагаад заавал гэрлийн чийдэнгээр дамжуулан тодорхой орон зайд сүлжээ цацаж байгаа вэ гэхлээр, албан тасалгааны зөвхөн интернет хэрэгцээтэй газарт л интернет түгээх зорилготойгоор бүтээгдсэнтэй холбоотой юм байна.

Гэрлийн бүсээс гадна орших орон зайд интернетийн цацалт хүрч очихгүй. Одоогоор зөвхөн туршилт судалгааныхаа шатанд явж байгаа, хөгжиж байгаа технологи юм байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү