АНУ-ын Майами хотод байрладаг Флоридагийн олон улсын их сургуулийн урд талын гүүр нурж, олон машин нурангид дарагдсан хэрэг гарчээ. Ослын газар дээр аврагчид ажиллаж, дөрвөн хүний амь нас хохирч, 10 хүн хүнд шархадсан болохыг одоогоор тогтоогоод байна. Флоридагийн Цагдаагийн албаны эх сурвалжийн хэлснээс үзвэл, нас барсан өөр хүмүүс байгаа ч зарлахаас түдгэлзэж байгаа бөгөөд нурангин дор дор хаяж найман автомашин байгаа гэнэ.
