Snapchat гэр бүлийн хүчирхийллийг тоглоом тохуу хийсэн гэж үзээд буй Rihanna, Chris Brown нарын сурталчилгааг Snapchat –аар гаргасандаа уучлал гуйжээ. ‘Would You Rather’ гэх тоглоомын сурталчилгаа нь Rihanna-г алгадах уу? Chris Brown-ыг цохих уу? гэсэн асуултыг тавьсныг харуулжээ. Тус сурталчилгааг олон хүн шүүмжилсэн юм. Учир нь 2009 онд Rihanna Chris Brown нар үерхэж байхад Chris Brown Rihanna-г машиндаа хүч хэрэглэсэн хэмээн шийтгүүлж байсан юм.
Snapchat сурталчилгааг түргэн хугацаанд устгаж уучлал хүсчээ.