Versace-ын ахлах дизайнер Donatella Versace компани өөрийн бүтээлдээ амьтны үслэг эдлэл ашиглахаа больж байгаагаа мэдээлээ. Тэрээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагандаа “Үслэг эдлэл? Би загвар бүтээхийн тулд амьтан алмааргүй байна. Ингэх нь буруу” гэжээ.
Улмаар Versace Gucci, Michael Kors, Tom Ford, зэрэг брэндүүдтэй нэгдэн амьтны үслэг эдлэлийг ашиглахаа больж байгаагаа зарлалаа. Мөн Versace-гийн сүүлийн үеийн загварууд “зориг”, “хайр”, “нэгдэл” зэргийг илэрхийлээд байгаа юм.