Kristen Stewart “Against All Enemies” кинонд Францын жүжигчин Jean Seberg-ын дүрийг бүтээхээр болжээ. Тус кино нь 60-аад оны сүүлээр FBI-аар хууль бусаар ажиглуулж байсан Bonjour La Tristesse-гийн жүжигчний амьдралыг харуулах юм. Тэрээр хүний эрхийн бүлгэмтэй хамааралтай байсан ба хүний эрхийн төлөө тэмцэгч Hakim Jamal-тай хайр сэтгэлийн холбоотой байсан тул түүний талаар худал мэдээлэл цацахын тулд ийнхүү хяналтанд байлгажээ.
Тус киног 2016 онд Una-г найруулж байсан Benedict Andrews найруулахаар болжээ. Jean Seberg 1950-1970 оны хооронд 30 гаруй кинонд дүр бүтээж байсан ба 40 настайдаа нас баржээ. Тэрээр алга болоод 4 хоносны дараа машиныхаа арын суудал дээр хөнжлөөр хучигдсан байдалтай олдсон байна. Тухайн үед эм хэтрүүлэн ууж амиа хорлосон гэж цагдаагийнхан үзсэн ч олон хүн ялангуяа түүний өмнөх нөхөр FBI-ыг жүжигчний үхэлд буруутгадаг.