Madonna баллетчин Michaela DePrince-ын амьдралын тухай хийгдэх шино киног найруулна гэж мэдээллээ. Taking Flight кино нь баллетийн ертөнцөд нэрээ гаргахаас өмнө Сьерра-Леонед дайны үед төрөн асрамжид амьдарч байсан бүжигчний амьдралыг өгүүлэх юм. Киног Camilla Blackett-ын дурдатгалаас сэдэвлэхээр болжээ.
Madonna энэ талаар “Бидэнд Сьерра-Леонед гэрэл тусгах, асрамжийн газар өссөн хүүхдүүдийн дуу хоолойг Michaela-г төлөөлүүлэх боломж олдлоо. Түүний амьдралыг өгүүлэх болсондоо баяртай байна” гэжээ.