С.Мөнхбаатар олон улсын усан будгийн зургийн тэмцээнд түрүүллээ

С.Мөнхбаатар олон улсын усан будгийн зургийн тэмцээнд түрүүллээ


7 жил

Иран улсаас жил бүр зохион байгуулдаг олон улсын усан будгийн зургийн тэмцээний 2018 оны шилдгээр Монгол хүн тодорч тэргүүн байрын шагнал хүртлээ.

Тодруулбал, тэмцээний нэгдүгээр байрт Монгол Улсын иргэн, зураач С.Мөнхбаатар шалгарчээ.

Тэрбээр тус тэмцээнд оролцсон уран бүтээлчид, үзэгч олон түмэнд Монголын усан будгийн зургийн хөгжил ямар өндөр түвшинд хүрсэн гэдгийг таниулан сурталчилсан байна.

Энэхүү хүндтэй шагналын эзэн болсноор Канад Улсад зохион байгуулах усан будгийн олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болсон юм. 

С.Мөнхбаатар нь “Бүргэд” бүтээлээрээ олон улсын усан будгийн уралдаанд тэргүүлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү