Тэр энэ өдөр мэндлээгүй бол дэлхийн ШУ-ны түүх хичнээн жилээр хойшлох байсныг хэн ч үл мэднэ


6 жил

   Альберт Эйнштейн одоогоос 139 жилийн өмнө энэ өдөр Герман улсын Юлм хэмээх газар мэндэлжээ. Түүний физикийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр маш их бөгөөд хэрвээ тэр энэ өдөр мэндлээгүй бол хүмүүний түүхэнд шинжлэх ухааны нилээдгүй хэдэн жилийн ухралттай явах байсан биз. 

Бага насанд нь түүний аав болон авага ах нар нь Elektrotechnische Fabrik J. Einstein & Cie  компанийг үндэслэж шууд холболтын цахилгааны тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг байжээ. Тэрээр 8 нас хүртэлээ хэлд ороогүй байсан бөгөөд энэ нь деслипс хэмээх тархины өвчинөөс болсон. Харин 1904-1910 онуудад тэрбээр анх удаа энэтхэгт очиж амьдарсан бөгөөд энэ л үеээс тэрээр цагаан хоолтон буюу цэвэр ургамлын гаралтай хоолоор хооллож оюун ухаанаа нэмж сайжруулах бясалгалыг хийж сурчээ.

   Агуу эрдэмтэн Алберт Эйнштейн хэлэхдээ: "Хүний араншин бүрэлдэхэд бие махбодийн талаасаа цэвэр нөлөө өгдөг цагаан хоолтон байх явдал нь хүн төрөлхтөнд хамгийн үр ашигтай арга юм" гэж хэдэнтээ онцолж байжээ.

Тэрээр нийтдээ 300 эрдэм шинжилгээний ажил болон 150 гарам эрдэм шинжилгээний бус ажил дээр ажилжээ. Тэрээр сонгодог Физикийн эцэг бөгөөд дэлхийн мянга мянган Цагаан хоолтон элитүүдийн тэргүүлэгчидийн нэг гэгддэг. 

1955 оны 4 сарын 18 нь Америкын нэгдсэн улсын New Jersey мужын Princeto -д  76 насандаа насан эцэслэсэн бөгөөд одоо түүний дурсгалын хүрээнд The Albert Einstein Peace Prize шагналыг жил бүр олгож байна.

Ж.Дөк

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү