WhatsApp мессеж устгах хэрэглэгдэхүүнээ өөрчилжээ. Анх 10-р сард гарч байсан хэрэглэгдэхүүн явуулсан мессежээ 7 минутын дотор устгах боломжийг олгож байсан. Тэгвэл WhatsApp-аас энэхүү цагийг уртасгаж 1 цаг 8 минут 16 секунд болгожээ. Цагийн хэмжээг яагаад ийм тодорхой байгаа талаар WhatsApp-аас мэдээлээгүй байна. Улмаар санаандгүй явуулсан эсвэл нөгөө хүндээ уншуулахыг хүсэхгүй байгаа мессежээ 1 цагийн дотор устгах боломжтой боллоо.
