Apple ‘Netflix of magazines’ гэдгээр олон танигдсан уншигчдад 200 сэтгүүлийг унших боломж олгодог дижитал сэтгүүлийн сабсркрипшн үйлчилгээг худалдан авахаар болжээ. Улмаар технологи болон сэтгүүл зүйн холбоо нарийссаар байна.
Apple-аас “Гоо үзэмжтэй загвартай сэтгүүлүүдээр хэрэглэгчдэд баталгаат эх сурвалжийн чанартай сэтгүүл зүйг хүргэхийг хүсэж байна” гэжээ. Үүнийг хүмүүс Apple-ыг Play Store-оор дамжуулан мэдээлэл хүргэдэг Google, өөрийн уншдаг үйлчилгээтэй Amazon-той өрсөлдөх нэг хүчин чармайлт гэж үзжээ. Худалдан авах гэрээ удахгүй дуусна гэж таамаглаж байгаа ба хэр хэмжээний мөнгөөр авч байгаа талаар мэдээлэл гараагүй байна.