Туркийн телевизийн суваг Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөс уучлал гуйжээ

Туркийн телевизийн суваг Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөс уучлал гуйжээ


7 жил

Туркийн телевизийн суваг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Инийг “алуурчин” гэж ташаа мэдээлсэндээ уучлал гуйжээ.

 

“Show TV” суваг ерөнхийлөгч Мүүн Жэ Ин болон Солонгосын ард түмнээс уучлал гуйсныг өнөөдөр буюу Даваа гарагт Өмнөд Солонгосын гадаад хэргийн яам мэдээллээ.

Уучлал гуйсан мэдэгдэлд “Манай мэдээллийн хөтөлбөр ерөнхийлөгчийн зургийг ашиглаж худлаа мэдээлэл тараажээ. Энэ бол санаатай хэрэг байгаагүй. Бид ерөнхийлөгч Мүүн Жэ Ин болон ах дүүгийн харилцаатай орны иргэдээс уучлал гуйж байна” гэжээ.

Хоёрдугаар сарын 25-нд тус суваг Кувейтэд амиа алдсан филиппин гэрийн үйлчлэгчийн алуурчныг танилцуулахдаа Мүүн Жэ Иний зургийг үзүүлсэн юм.

Ингэхдээ ерөнхийлөгчийн Пёнчаны олимпийн үеэр АНУ-ын ерөнхийлөгчийн охин Дональд Трамптай авхуулсан зургийг нь үзүүлж, тэднийг “гэрийн үйлчлэгчээ алсан саятан, эхнэрийн хамт“ гэж тайлбарлажээ.

Уг мэдээллийг цацсаны дараа Өмнөд Солонгосын гадаад хэргийн яам тус сувагт гомдол хүргүүлж, уучлал гуйхыг шаардсан юм.

Эх сурвалж: Korea Times

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү