Facebook-ээс хэрэглэгчдийг Warner Music-тэй гэрээтэй уран бүтээлчийн хөгжмийг фейсбүкийн постод чөлөөтэй ашиглаж болох гэрээг Warner Music-тэй байгуулжээ. Facebook хэдхэн сарын өмнө ийм гэрээг Universal Music Group-тэй байгуулсан юм.
Facebook-ын хөгжмийн компаниудтай хийж буй гэрээг бизнесийн мэргэжилтнүүд Youtube-тэй өрсөлдөх өрсөлдөөнд өөрт давуу талыг бий болгож байна гэж үзжээ. Улмаар уг гэрээний ачаар Facebook, Instagram-ын хэрэглэгчид Warner –ын гэрээтэй дуучдын дууг постлох боломжтой боллоо. Warner-тэй гэрээтэй дуучдын төлөөлөгчид бол Ed Sheeran, Gorillaz, Cardi B нар юм.