Тэрбээр Их театрын тайзнаа дуулахдаа "Юуны өмнө эх орныхоо нүүр царай болж, Монгол Улсаа төлөөлж энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж байгаадаа туйлын их баяртай байна. Энэ бол олон улсын уран бүтээлчдийг нэгтгэж байгаа гайхамшигтай шагнал юм.
Гайхамшигтай домогт тайзан дээрээс өнөөдөр та бүхэндээ өөрийн дуу хоолойгоо хүргэж байгаадаа хязгааргүй баяртай байна. Энэ том шагнал миний цаашдын уран бүтээлийн замналд маш их амжилтыг дагуулах болно. Маш их баярлалаа" гэлээ.
Евразийн 15 улсын мэргэжлийн уран бүтээлчид уг ёслолоос МУГЖ Э.Амартүвшингийн хамт Сүми Чо /БНСУ/, Сэйити Фүрүкава /Япон/, Лианг Ли /БНХАУ/ нар мөн хүндэт шагнал хүртжээ.
Дараах номинациудад шагнал гардууллаа:
- Оны шилдэг сонгодог цомог
- Орчин үеийн хэлбэрт шилдэг сонгодог хөгжим
- Оны шилдэг дуурь
- Оны шилдэг балет
- Оны шилдэг сонгодог эмэгтэй вокал
- Оны шилдэг эрэгтэй вокал
- Оны шилдэг концертын танхим/театр
- Оны шилдэг оркестр
- Оны шилдэг удирдаач
- Дэлхийн од
- Сонгодог урлагийг дэмжигч
Нийтийн ба мэргэжлийн хөгжмийн гэсэн хоёр ангилалд нэр дэвшүүлэн олон улсын шүүгчдийн үнэлгээгээр тодруулан шагнаж байх уг шалгаруулалт уран бүтээлчийн ур чадварыг бодит үзүүлэлтүүдэд тулгуурлан тодорхойлдгоор бусад шагналаас ялгаатай аж.