Chester Bennington-ын эхнэр сэтгэл зүйн эрүүл байдлыг дэмжих компанит ажил эхлүүлжээ

Chester Bennington-ын эхнэр сэтгэл зүйн эрүүл байдлыг дэмжих компанит ажил эхлүүлжээ


7 жил

Linkin Park-ын Chester Bennington-ы эхнэр түүний төрсөн өдөрт зориулан сэтгэл зүйн эрүүл байдлыг дэмжих компанит ажил эхлүүлжээ. Тэрээр нөхрөө нас барсны дараа буюу 2017 оны 7-р сард 320 Changes Direction нэртэй сэтгэл зүйн асуудалтай хүмүүст туслах компанит ажлыг эхлүүлж байсан юм.

2018 оны 3-р сарын 20-нд Chester Bennington 42 нас хүрэх байсан.  Тиймээс нөхрийнхөө төрсөн өдөрт  зориулан түүний эхнэр нэгэн компанит ажил эхлүүлэхийг хүсчээ. Тэрээр хүмүүсийг “Би өөрчлөгдөнө” гэсэн үгийг гаран дээрээ бичин зургаа оруулахыг хүссэн байна. Тэрээр твиттерт “Өөрчлөлт бол өөрөөсөө эхэлдэг зүйл юм” гэж жиргэжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү