https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Д.Трамп Ким Жон Ун нар ирэх тавдугаар сард уулзахаар боллоо

Д.Трамп Ким Жон Ун нар ирэх тавдугаар сард уулзахаар боллоо


7 жил

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгчийг уулзалтад урьж, Д.Трамп түүнийг нь хүлээж авснаа илэрхийлсэн талаар ВВС өнөөдөр мэдээллээ. Хэрвээ уулзалт бүтвэл Солонгосын хойгийн асуудалд маш том ахиц гарах бололтой. Учир нь ВВС-гийн мэдээлэлд Ким Жон Уныг Д.Трампыг уулзалтад урьсан төдийгүй цөмийн хөтөлбөрөө хумихыг хүлээн зөвшөөрсөн талаар бичсэн байгаа юм.

БНСУ-ын төлөөлөгчид Вашингтон хотноо энэ талаар мэдээлэл хийсэн байна. Тэд энэ долоо хоногт БНАСАУ-ын удирдагчтай уулзалт хийсэн бөгөөд Ким Жон Уны  өгчилгөсөн захидлыг Д.Трампад хүргэж өгсөн аж.

Тэрээр “Цөмийн хөтөлбөр нь олон улсын зүгээс маш их шүүмжлэлд өртөж байгааг би Пёньянд Ким Жон Унтай уулзах үедээ хэлсэн. Ким Жон Ун тэгэхэд цөмийн хөтөлбөрөөсөө татгалзана гэж амалсан. Мөн Д.Трамптай энэ асуудлаар уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Сая тэр хүсэлтийг Д.Трампад уламжиллаа. Ноён Д.Трамп Хойд Солонгосын удирдагчийн энэ санаачилгыг баяртайгаар хүлээж аваад ирэх тавдугаар сард энэ асуудлаар уулзалт хийх боломжтой гэж хэллээ” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр ярьжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү