Нөлөө бүхий 14 эмэгтэйг төлөөлүүлэн барби хийх болсноо Mattel мэдээллээ. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр эдгээр барбигаа гаргахаар болсон ба нисгэгч Амелиа Ирхарт, уран бүтээлч Фрида Кало, математикч Катерин Жонсон нарыг багтаажээ. Мөн спорт, урлаг, сэтгүүл зүй, математик зэрэг олон салбарын бэлэг тэмдэг болсон эмэгтэйчүүдийг барбигаар төлөөлүүлэхээр болжээ.
2017 онд уг компани анх хижаб буюу алчуур толгойндоо зүүсэн барби гаргасан юм. Харин 2015 онд арьсны өнгө, үс засалт, хувцас зэргээр өөр 23 шинэ барби танилцуулж байсан.