Spotify, Smirnoff нар “Smirnoff Equalizer” нэртэй сонсогчид эрэгтэй уран бүтээлч ихээр сонсож байна уу? эмэгтэйг сонсож байна уу гэдгийг харуулах хэрэглэгдэхүүнтэй болохоор болжээ. Үүнийг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр гаргах юм байна. Улмаар стримин сүлжээгээр сонсож буй уран бүтээлчдийн хүйсийн харьцааг харах боломжтой тул тэнцвэртэй playlist-тэй болоход тус болж магадгүй юм.
Spotify-гийн 2017 оны статистикт шилдэг 10 цомогт эмэгтэй уран бүтээлчийн цомог байгаагүй ба шилдэг 10 дуунд 2 эмэгтэй уран бүтээлчийн дуу л багтсан юм.