АНУ-ын зүүн хойд хэсгээр өвлийн шуурга болж их хэмжээний цасны улмаас 2500 гаруй нислэг цуцлагджээ. Жон Кенедигийн онгоцны буудлын төлөвлөсөн нислэгийн 42% нь буюу 550 нислэг цуцлагдсан байна. Бостон, Филаделфиагийн нисэх буудлуудын нислэгийн 20 орчим хувь нь бас цулагджээ.
Жон Кенедигийн онгоцны буудалд хэдхэн см-ийн цас орсон бол Нью-Йоркын төв хэсэгт 30 см хүртэл, Нью-Йоркын зах, Нью Жерси8 Коннектикутад 50 см хүртэл цас оржээ. Үндэсний цаг уурын газраас төлөвлөж байснаас их цас орох төлөвтэй байна гэсэн байна.