Өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн сурталчилгааны билгэдлүүдийг ажил дээрээ үзүүлж харуулахыг төрийн албан хаагчдад хориглосон байна. Учир нь Дональд Трамп 2020 оны төрийн тэргүүний сонгуульд оролцохоо бараг зарласан гэнэ. Энэ тухай CNN телевиз мэдээлэв.
“Хориг өргөн цар хүрээнийх бөгөөд зөвхөн үзэж харах зүйлээс гадна цахим шуудан зэргийн холбооны хэрэгсэл ашиглахыг түүнд хамруулсан байна. Энэ бүгд нь Трампыг сонгохыг уриалсан эсвэл эсрэгээр түүний эсрэг ашиглагдаж байгаа юм” хэмээн телевиз дамжууллаа.
Ийм нэмэлт заалтыг Хэтчийн хууль гэдэгт заасан бөгөөд тэр хуулиар төрийн албан хаагчид үүргээ биелүүлж байхдаа улс төрийн идэвхтэй ажиллагаа явуулж болохгүй.
Хоригийн дагуу, Make America Great Again («Америкийг дахин агуу болгоцгооё») гэсэн уриатай зүйлийг зүүх, бэлэглэх, өлгөж хадахыг хоригложээ. Өмнө нь Трамп өөрийн дараагийн сонгуулийн штабын тэргүүнээ сонгосон гэж хэвлэлээр мэдээлсэн байлаа.