Хоёр Солонгос ирэх сард дээд түвшний хэлэлцээ хийнэ

Хоёр Солонгос ирэх сард дээд түвшний хэлэлцээ хийнэ


7 жил

БНСУ-ын тусгай элчийн багийн ахлагч, Хөх ордны үндэсний аюулгүй байдлын албаны дарга  Чүн Эйү-Ён БНАСАУ-д хийсэн айлчлалынхаа талаар мэдээлэл хийжээ. Тэрээр ирэх дөрөвдүгээр сарын сүүлээр Умард, Өмнөд хоёр Солонгос Паммунжонд дээд хэмжээний хэлэлцээ хийхээр тохирсон гэжээ

Хөх ордны хэвлэлийн бага  хуралд оролцсон Чүн Эйү-Ён БНСУ нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох талаар байр сууриа илэрхийлж, АНУ-тай яриа хэлэлцээ хийх хүсэлтэй байна гэсэн байна. БНАСАУ-ын тал “Хэрэв Умард Солонгосыг цэргийн талаар сүрдүүлэхээ больж, тогтолцооны аюулгүй байдлыг баталгаажуулбал, Умард Солонгос цөмийн зэвсэгтэй байх шаардлагагүй юм”  гэж мэдэгдсэн ажээ. Энэ сарын 5-нд БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Ун БНСУ-ын тусгай элчийн баг бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзан, оройн зоог  барьсан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү