Италийн хөлбөмбөгийн тоглогч Дэвид Астори өнгөрөгч бүтэн сайн өдөр унтаад сэрэлгүй нас баржээ. Тэрээр 1987 оны нэгдүгээр сарынг долоонд мэндэлсэн бөгөөд эхнэр хоёр настай охины хамт амьдардаг байжээ. Эрүүл мэндийн үзлэгээр ямар нэгэн өвчиннүй эрүүл байсан юм. Гэвч түүний үхлийн шалтгаан тодорхойгүй буюу зүрх нь гэнэт хаагдсан байна.
Дэвид Астори нь Fiorentina багийн ахлагч, хамгаалагчийн байрлалд тоглодог байсан бөгөөд түүний гэнэтийн үхэл нь олныг гайхшруулсан юм. Түүнийг хүндэтгэн Италийн лигийн бүх тоглолтууд хойшлогдсон бөгөөд зарим лигийн тоглолтууд эхлэхийн өмнө нэг минут түүнд хүндэтгэл үзүүлж байгаа юм.
Мөн түүний багтайгаа хийсэн тоглогчийн гэрээ дуусах болоогүй бөгөөд тэр хүртлэх үлдсэн цалинг түүний эхнэр хүүхдэд олгохоор болжээ.