БНХАУ-ын эрх баригчид гэр бүлүүддээ гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрч магадгүй. Энэ асуудлаар Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн чуулган дээр ярилцах гэнэ. "Global Times" сонины мэдээлснээр бол ийм санааг Гуандун мужийн төлөөлөгч Чу Лиюй дэвшүүлжээ.
“Гэр бүлд хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрсөн хуулийн үр дүн, хүлээлт хоёрын хооронд том зөрөө байна. Тэр нь хүлээгдэж байснаар хүн амын өсөлтийг гаргасангүй. Харин ч төрөлт буурч байна” хэмээн Лиюй хэлжээ.
Тус улсын статистикийн мэдээгээр 2017 онд Хятадад 17.23 сая хүүхэд төрсөн байна. Энэ нь өмнөх жилийнхээс нь 630 мянгаар бага юм байна.