Энтертайнмент Software холбооноос энэ 7 хоногт АНУ-ын ерөнхийлөгч Трамптай уулзахаар болсон талаар мэдээллээ. Хүчирхийлэлтэй тоглоом болон бодит амьдрал дээрх буудалцаан зэргийн талаар ярилцах уулзалт 3-р сарын 8-нд болох юм байна. Үүнд дэлхийн видео тоглоом үйлдвэрлэгч, хөгжүүлэгчийн томоохон төлөөлөл оролцож магадгүй гэжээ. Яг ямар компани Цагаан ордонд болох уулзалтанд төлөөлөгчөө явуулах нь тодорхойгүй байна.
Видео тоглоом үйлдвэрлэгчид хүчирхийлэлтэй тоглоом, бодит амьдрал дахь хүчирхийлэл 2-ын хооронд холбоо байгаа гэх баталгаа байхгүй гэж үзэж байгаа юм. Трамп мөн энэ 2-ын хооронд холбоо байгаа гэж үзэхгүй байгаа ч залуусын юу үзэж харж байгаа дээр ямар нэг юм хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм.